his War of Mine

Контент ID 2124
Ангилал PC Тоглоом
Хэл Англи
Файлын тоо 2
Хэмжээ 656.6 MB
Оруулсан Sambuu

Тэгвэл энэхүү тоглоом нь дайны ул мөрийг хамгийн сайн илэрхийлж чадсан бөгөөд нэг ёсондоо дайны талбар дээр амьд гарахын төлөө амьдарцгааж эхэлнэ. Эвдэрхий хуучин байшинд өдөржин хорогдон байж байгаад шөнө нь гарж хоол унд, эм, материал гээд өөрт хэрэгтэй бүгдийг бусад байшин, гараашаас аван өдөр хоногыг өнгөрөөдөг. Энэхүү тоглоомонд хоёр буюу түүнээс дээш хүн удирдан тоглох бөгөөд нэгэн зэрэг олон зүйлийг хийх боломжтой гэсэн үг.  Хамгийн гол нь тэд нэг газраа удаан байж болохгүй… Учир нь дайснууд үргэлж байшингуудыг шалгаж байдаг юм. Хэрэв тэд баригдвал бүгд дуусна гэсэн үг. Тийм учраас асар болгоомжтой байх ёстой.

 

Өөрсдийн авчирсан материалаар зуух, унтах ор, буйдан, сандал за тэгээд тэнд хэрэгтэй бүгдийг тэнд хийнэ. Мэдээж илүү тохитой дулаан байхын тулд байшин эд зүйлсээ нэмэх хэрэгтэй боловч шөнөөр хоол хүнс материалаа цуглуулна гэдэг бас тийм амархан биш, магадгүй таны очсон байшин харуултай эсвэл дотор нь дайснууд байж болно. Тийм л учраас цүнхэндээ юу авч явах эсэхээ шийдэх нь чухал зүйлүүдийн нэг. Тоглоомын явцад буу, хүрз, хаалга онгойлгогч зэрэгтэй болно. Гэхдээ эдгээр зүйлүүд мөнх байхгүйг анхаараарай.
 

 

Мөн бусад амьд гарагсадтай наймаа хийж болно, танд байхгүй зүйлүүд нөгөө хүнд байж болно шүү дээ тэгвэл солилцоо наймааг хийх нь. Мөн өөрийн байшиндаа бусдадаа тусалж болно, туслахгүй ч байж болно. Энэ таны шийдэх асуудал. Хэрэв хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг шүү дээ.! За ингээд та бүхэн тоглоомоо цааш тоглох тусам илүү олон сонирхолтой зүйлтэй таарна.

 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.