ВЛАДИМИР ОБРУЧЕВ САННИКОВЫН ГАЗАР

Контент ID 3286
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.3 MB
Оруулсан bebnos

ЯМАР Ч ГЭСЭН БИЙ!

Ор сураггүй алга болсон барон Толль, түүний нөхдийн эрэлд мордсон экспедицийн гишүүдийн сонсгол мэдээлэл хийхэд зориулсан эрдмийн нийгэмлэгийн баярын хурлын эхний хэсэг дуусах гэж байлаа. Нийгэмлэгийн ивээн тэтгэгч дээгүүр хэргэм зэрэгтэн, дарга нарын том том хөрөг өлгөсөн ханын наадах индэр дээр Новосибирийн арлуудаас Мөсөн тэнгисийг гатлан барон Толлийнхон бууж үлдээд эргэж ирээгүй Беннетт арал хүртэл вельбот завиар зоригтой аялал хийсэн тэнгисийн цэргийн залуухан офицер зогсож байлаа. Ногоон бүрхүүлтэй чийдэн индэр дээр дэлгэсэн илтгэл, илтгэгчийн усан цэргийн дүрэмт хувцасны алтан товч, энгэр дэх одон тэмдгийг нь гэрэлтүүлж, умард туйлын ширүүн уур амьсгалд борогшиж чийрэгжсэн эрэмгий царайд нь сүүдэр тусгана.

Индэрийн хажуу дахь ногоон цэмбээр бүтээсэн урт ширээний ард нийгэмлэгийн Зөвлөлийн гишүүд, умард нийслэлд суудаг алдар цуутай эрдэмтэд, нэрт жуулчид сууж байлаа. Голд нь нийгэмлэгийн дарга суугаад нүдээ аньсан нь илтгэгчийн жигд дуржигнах дуунд бүүвэйлэгдэн зүүрмэглэж байна уу гэмээр аж. Жижгэвтэр танхимд хүн пиг дүүрэн байв.
 

Данснаас төлөх (Үнэ 440 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны данснаас 440 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.
  • Та дансаа хэрхэн цэнэглэхийг Энд дарж харна уу .