Та охинтой бол заавал уншаарай

Контент ID 4978
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 1
Хэмжээ 613.4 KB
Оруулсан tsoodol0917

“Охин хүүхдийг элбэг хангалуун хайрын орчинд өсгө” гэсэн тогтсон уламжлалт сурган хүмүүжүүлэх ойлголт байдаг. Эцэг эхчүүд охин хүүхдийг хамгийн эрхэм гүнж нь хэмээн үзэж тэдэнд элбэг дэлбэг, амар тайван орчинг бүрдүүлж хайрын сэтгэлээ харамгүй зориулах ёстой байдаг. Учир нь элбэг хангалуун, сэтгэл тайван амьдрал нь эмэгтэй хүүхдийн нүдийг нээх боломж өгдөг төдийгүй сэтгэл хангалуун эмэгтэй хүүхэд багахан ашиг тусад шунахгүй өсдөг. Эмэгтэй хүүхэд хэдийгээр гэр бүлийнхээ манлайлагч залгамжлагч биш ч тэд гэр бүлийнхээ гол цөм нь юм. Тэд гэнэтийн өөрчлөлт аюул тохиолдсон үед даван туулах сэтгэлтэй байдаг учраас гэр бүлийн том жижиг бүхий л асуудлыг шийдвэрлэж гэр бүлийг жолоодож явах чадвартай байдаг. “ Мөн чанарын хүч” номын зохиолч Саммуэл Смайлес: “Эмэгтэй хүний оюуны хөгжлөөс нэг үндэстэний хөгжил харагддаг, учир нь эмэгтэй хүүхэд нь хөгжлийн гол цөм” гэж хэлсэн. Зохиолч Ли Бай: “ Бурхан тэнгэр намайг төрүүлсөн тиймээс хаа нэгтээ миний тусламж хэрэгтэй л байгаа” гэж хэлж байсан. Ямар ч эмэгтэй хүүхдэд бурханаас заяасан онцгой шинж чанар бий. Эцэг эх бид тэдний сайн чанарыг нээн гаргах зорилготой байх ёстой. Яг л гантиг чулуугаар уран баримал хийхтэй адил, алдартай уран барималч гантиг чулууны хэлбэр онцлог шинж чанарт тулгуурлан уран барималаа бүтээдэг. Түүнтэй адил эцэг эхчүүд охиныхоо ирээдүйг бүтээгч нь байдаг. Охидыг хүмүүжүүлэхэд зайлшгүй нямбай хандах шаардлагатай, тэд бол эрхэмсэг цэцэгстэй адил юм, тэднийг цэцэг арчилж ургуулахтай адил нарийн ухаанаар хандан хайрлан өсгөх хэрэгтэй. Юуны түрүүнд тэдэнд амар тайван өсөх орчинг бүрдүүлж аз жаргалаар бялхсан хайрыг мэдрүүлээрэй. Энэхүү номд өгүүлсэн хүмүүжлийн ойлголт нь эцэг эхчүүдэд шинэ санаа сэдлийг өгөхөөр барахгүй хүмүүжлийн шийдлийг тайлж өгнө гэдэгт эргэлзэхгүй байна. Эмэгтэй хүүхэд бүр гэр бүлдээ тэнгэрээс заяасан гүнж нь, хүн төрөлхтний сахиусан тэнгэр нь билээ. Охид бүр эцэг эхийнхээ хайрыг харамгүй хүртэж аз жаргалаар бялхан эрүүл энх өсөн торниж хамгийн их аз жаргалыг мэдрэх ёстой. Тэд насанд хүрсэнийхээ дараа эцэг эхийнхээ өөрт нь өгсөн энэ сайхан хүмүүжилд талархах нь гарцаагүй юм. Охиноо хүмүүжүүлэхдээ хэзээ ч битгий цаг хүч харамлаарай.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 1000.00 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 1000.00 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.