Microsoft дэлхий даяар тэрбум гаруй хүн хэрэглэдэг Windows үйлдлийн системийн шинэ хувилбарыг өнгөрсөн сард танилцууллаа. Windows 11 илүү бүтээмж нэмэгдүүлэхэд чиглэсэн, илүү шинэлэг бөгөөд орчин үеийн загвартай, хэрэглэгчдэд өөрийн хүссэнээр дэлгэцээ удирдах боломж олгосон
Гэхдээ үнэгүй шинэ үйлдлийн системтэй болохын тулд танд тавигдах 2 шаардлага бий.
1. Таны компьютер Windows 10-ийг лицензтэй ашигладаг байх.
2. Таны компьютер Windows 11-ийг ажиллуулах техникийн шаардлагыг хангасан байх.
Хоёр дахь нь хамгийн төвөгтэй хэсэг. Хэрвээ таны төхөөрөмж Intel-ийн 8-р үеийн процессоргүй бол Windows 11 ажиллахгүй. Тодорхой хэлбэл, таны компьютер 2019 он болон түүнээс өмнө үйлдвэрлэгдсэн бол шинэ хувилбарыг ачааллаж чадахгүй байх магадлал маш өндөр гэсэн үг. Уул нь рам, зай, хурд зэрэг техникийн гол үзүүлэлтүүдийн шаардлага нь тийм өндөр биш ч суурь системийн шаардлага нь ийн болгочихож байгаа хэрэг.