МОНГОЛЫН ӨГҮҮЛЛЭГИЙН ЦОМОРЛИГ

Контент ID 3315
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.8 MB
Оруулсан bebnos

ӨМНӨТГӨЛ

Монгол  Улсын  Засгийн  Газрын  гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны сайд А. Цанжидын санаачилгаар 1990-ээд оноос хойш бичигдсэн яруу найраг, өгүүллэгээр Монголын уран зохиолын  шилдэг бүтээлүүдийн  цоморлигийг гаргаж байна. Эдгээр номыг хэвлүүлэх ажлыг Монголын Зохиолчдын Эвлэл эрхлэж байгаа билээ. Хоёр ботийн нэгдүгээрт яруу найргийн зохиолуудыг, хоёрдугаарт өгүүллэгийн зохиолуудыг түүвэрлэн эмхтгэлээ. Тэгэхдээ 1990-ээд оноос хойш олон нийтийн анхааралд нэлээд өртсөн "Болор цом”, "Утгын чимэг", "Найргийн даага", "Цагаан уул" зэрэг уран зохиолын тэмцээн наадмуудад тэргүүн болон тусгай байранд шалгарсан бүтээлүүдийг эн тэргүүн орууллаа. Түүнчлэн сүүлийн үед шинээр зохиогдож байгаа оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан Өд” цом, залуу яруу найрагчдын "Аморе" наадам зэрэгт шалгарсан уран бүтээлчдийн зохиол бүтээлийг хамрууллаа. Монголын яруу найргийн цоморлиг нийтдээ 100 гаруй яруу найрагчийн 500 шахам шүлэг, монголын өгүүллэгийн цоморлигт 50 гаруй зохиолчийн 100 гаруй бүтээлийг багтаасан бөгөөд бүтээлийн сонголтыг зохиолч яруу найрагчдын өөрсдийнх нь саналаар хийлээ. Харин нас барсан хүмүүсийн бүтээлийг сонгохдоо олон нийтэд танил болсон бүтээлүүдийг нэн тэргүүнд анхаарч, мөн уг зохиолын мэргэжлийн судлаач. шүүмжлэгчдийн саналд тулгуурласан юм.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.