EarthView бол бүх төрлийн дэлгэцийн нягтаршилд (3840x2160 түүнээс дээш ч) тохирсон, өнгөлөг, өндөр нягтралтай дүрс үүсгэдэг програм юм. Энэхүү програм нь газрын зураг болон бөмбөрцгийн харагдац, хот суурин газрын гэрлүүд, агаар мандлын эффект, үүл, цаг агаарын мэдээлэл, орон нутгийн цаг хугацааг харуулах зэрэг олон функцтэй.
Мөн EarthView нь дэлхийн гадаргыг харуулсан төрөл бүрийн газрын зургуудыг дэмждэг. Үүнд улирлын ногоон ургамлын өөрчлөлт, цасны бүрхүүл, далайн мөс зэрэг ордог. Хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлэн харагдацын бүх параметрийг бүрэн өөрчлөх боломжтой. EarthView програм нь гайхалтай дүрслэлүүдээрээ олон удаагийн шагнал хүртэж байсан.
DeskSoft EarthView-ийн онцлог боломжууд-
Дэлхийн өндөр нарийвчлалтай дүрслэл
-
Өдрийн ба шөнийн тусгай харагдац
-
Агаар мандлын эффектүүд
-
Хот суурин газрын гэрэл
-
Үүл (Интернэтээс бодит үүлний мэдээлэл татах боломжтой)
-
Цаг агаарын мэдээлэл (температур, чийгшил, салхи, даралт гэх мэт)
-
Газрын зураг болон бөмбөрцөг хэлбэрээр харах боломж
-
Улирлын газрын зургууд (ногоон ургамлын өөрчлөлт, цас, далайн мөс)
-
Сонгох боломжтой олон төрлийн үзэсгэлэнт газрын зураг
-
Дэлхийн 120,000 гаруй хотын байршил ба орон нутгийн цаг
-
Ханын зураг (wallpaper) болон дэлгэц хамгаалагч (screensaver) дэмждэг
-
Олон дэлгэцийн дэмжлэг
-
Бүрэн тохируулах боломжтой олон төрлийн сонголтууд
-
Чимээгүй суулгалт ба устгал (олон компьютерт зэрэг суулгахад тохиромжтой)
-
Тохирох үйлдлийн системүүд: Windows 11, 10, 8.1, 7
-
RAM (Санах ой): 2 GB (4 GB-ийг санал болгож байна)
-
Хадгалах зай: 200 MB буюу түүнээс дээш сул зай