AdGuard нь таныг бухимдуулдаг сурталчилгаа болон онлайн мөрдөлтөөс салгах, мөн төхөөрөмжийг хортой программ, вирусээс хамгаалах хамгийн шилдэг шийдэл юм.
AdGuard-ийг ашигласнаар вэбээр аялах хурд илүү хурдан, аюулгүй, тав тухтай болно.
AdGuard нь Android төхөөрөмжид зориулсан root шаардахгүй өвөрмөц сурталчилгаа хаагч бөгөөд аппликейшн болон хөтөч дээрх бүх сурталчилгааг устгаж, таны нууцлалыг хамгаалж, аппликейшнүүдээ илүү сайн удирдах боломж олгоно.
Суулгах, ашиглахад маш хялбар атлаа хүчирхэг, нарийн тохируулгатай — Android-д зориулсан сурталчилгаа хаагчаас танд хэрэгтэй бүхнийг агуулсан. Root-той болон root-гүй бүх төхөөрөмж дээр ажиллана.
AdGuard сурталчилгаа хаагчийн онцлогууд
Хаа сайгүй сурталчилгаа хаана
Системийн хэмжээнд сурталчилгаа блоклоно. Үүнд видео сурталчилгаа, таны дуртай апп, хөтөч, тоглоом, ямар ч вэб сайт дахь сурталчилгаа багтана. Олон төрлийн шүүлтүүр тогтмол шинэчлэгддэг тул хамгийн өндөр чанартай шүүлтүүрийг хангана.
Таны нууцлалыг хамгаална
Бид таны хувийн мэдээллийн нууцлалыг юу юунаас илүү чухалчилдаг. AdGuard нь таныг интернет дэх мөрдөгч, аналитик системүүдээс хамгаалж, эмзэг мэдээлэл алдагдахаас сэргийлнэ.
Дата хэрэглээг хэмнэнэ
Илүү олон сурталчилгаа хаагдана → илүү цөөн сурталчилгаа ачаална → илүү их дата хэмнэгдэнэ. AdGuard-ийн энгийн логик. APK файлыг татаж суулгаад, датагаа сурталчилгаанд бус өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуул.
Бүх хяналт таны гарт
Таны төхөөрөмж — таны дүрэм. Юуг шүүх, юуг шүүхгүйгээ өөрөө шийднэ. Энгийнээс эхлээд “pro” түвшний өргөн тохиргоо болон Апп удирдлагын хэрэгслүүд нь шүүлтүүрийг хүссэнээрээ тохируулах боломж олгоно.
Аппликейшнүүдээ удирдана
• Аль ч аппликейшний мобайл дата болон Wi-Fi хандалтыг бүрэн хаах, эсвэл буцаан нээх боломжтой. Ингэснээр ямар апп дата дамжуулж байгааг бүрэн хянах боломжтой.
Шүүлтүүрийг хүссэнээрээ тохируулна
• Тодорхой нэг апп эсвэл хөтөчийг шүүлтүүрээс хасмаар байна уу? Асуудалгүй — ганц товшилтоор шүүлтүүрээс гаргана.