DADAL нь таны өдөр тутмын хэв маягийг хянах, шинэ дадал хэвшил бий болгоход зориулагдсан Android үйлдлийн системтэй гар утасны аппликэйшн юм. Хэрэглэгчийн анхаарлыг сарниулах илүүц зүйлсгүй, зөвхөн үндсэн зорилгодоо төвлөрөх боломжийг олгох тас хар болон цагаан өнгийн минималист загвартай. Аппликэйшн нь 100 хувь офлайн горимд ажиллах бөгөөд хэрэглэгчээс ямар нэгэн хувийн мэдээлэл болон бүртгэл шаардахгүй.
Онцлог болон давуу талууд:
- Бэлэн өгөгдсөн дадлын сан: Хүний өдөр тутамд хамгийн их хэрэгцээтэй 20 төрлийн дадлыг урьдчилан оруулсан бөгөөд хэрэглэгч шууд сонгон ашиглах боломжтой.
- Өөртөө тохируулах боломж: Хэрэглэгч хүссэн тоогоороо шинээр дадал нэмэх, засах, устгах бүрэн боломжтой ба дадал тус бүрдээ тохирсон дүрс (icon) сонгох боломжтой.
- Ухаалаг хяналтын систем: Тухайн 7 хоногийн болон өдрийн гүйцэтгэлээ хянах хэвтээ чиглэлийн хуанлитай. Өдөр бүрийн дадлын жагсаалтыг зөөлөн хөдөлгөөнт (Coverflow/Carousel) хэлбэрээр хажуу тийш гүйлгэж харах нь ашиглахад маш эвтэйхэн бөгөөд ойлгомжтой.
- Гүйцэтгэлийн үзүүлэлт: Дадал тус бүрийн 7 хоногийн хэрэгжилтийн хувийг хянах графикийн шийдэлтэй.
- Аюулгүй байдал: Хэрэглэгчийн бүх дата зөвхөн өөрийнх нь утсан дээр (Local storage) хадгалагдах тул мэдээлэл алдагдах эрсдэлгүй, интернет шаардахгүй.
- Мэдээллийн булан: Дадал гэж юу болох, түүнийг хэрхэн тууштай хэвшүүлэх тухай мэдээлэл багтсан туслах цэстэй.