Виктор суворов - Аквариум pdf

Контент ID 963
Ангилал Ном сурах бичиг
Хэл Англи
Файлын тоо 1
Хэмжээ 1.2 MB
Оруулсан mkbtmk

— Манай дүрэм тун энгийн. Ороход нэг, гарахад хоёр рубль. Энэ нь манай байгууллагад элсэхэд хэцүү ч гарахад бүр хэцүү гэсэн үг. Онолын хувьд байгууллагын бүх гишүүдэд  түүнээс яндангаар дамжин гарах нэг л зам бий. Тэрхүү гарц нь зарим нэгнийх нь хувьд хүндтэй, зарим нэгнийх нь хувьд гутамшигтай зам байх боловч бид бүгдэд зориулсан нэг л
яндан байдаг. Зөвхөн түүгээр дамжиж л бид байгууллагаас гарна. Энэ яндан тэр байна... гээд бүх ханыг эзэлсэн асар том цонх уруу заагаад...

— Түүнийг харж сонирх л доо гэж Седой хэлэв.
Есдүгээр давхрын өндрөөс харахад тэнгэрийн хаяа хүртэл үргэлжлэх зах хязгааргүй асар том цөлийн нисэх буудлын дүр төрх алган дээр тавьсан мэт дурайх ажээ. Харин доош харах аваас найган ганхах бут, моддын завсраар хэрэн сүлжих элсэрхэг нарийн зөрөгзамууд хөл дор харагдана. Цэцэрлэгийн ногоон ургамал хийгээд нисэх буудлын онгож гандсан өвс нь цагаан хөндлөвч дээр шигүү өргөст тор татсан бат бөх бетон ханаар зааглагджээ.

— Тэр байна... гээд замын хараар давирхайдсан хавтгай дээвэр дээр орших тийм ч өндөр биш, арван метр орчим дээш үргэлжлэх бүдүүн дөрвөлжин янданг Седой заалаа.

Далайд хөвөх сал, эсвэл хуучны намхан хитэгтэй, бахим бүдүүн яндантай хуягт усан онгоцы гсанагдуулах тэрхүү баргар хар дээвэр нь голт борын ногоон мандал дунд хөвж буй мэт харагдана. Яндангаас шингэн утаа суунаглах ажээ.

—Хэн нэг нь байгууллагыг орхиж буй хэрэг үү?

—Үгүй дээ, — гээд тэрээр инээв.

—Яндан бол зөвхөн гарц төдийгүй бидний эрчим хүчний эх үүсвэр, манай нууцыг хадгалагч юм. Энэ ердөө л нууц бичиг баримтууд шатааж байгаа хэрэг. Хадгалснаас шатаасан нь дээр гэдгийг мэднэ биз дээ. Санаа амар байж болно. Харин хэн нэг нь байгууллагыг орхиж одох үед гарах утаа нь ийм шингэн тунгалаг биш харин өтгөн хар байдаг юм. Хэрэв чи
байгууллагад элсэх юм бол нэг л сайхан өдөр энэхүүяндангаар гарч тэнгэрт нисэн одох болно. Гэхдээ одоо биш л дээ. Одоо...

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.