"1984" монгол хэлээр

Контент ID 3027
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 6.5 MB
Оруулсан bebnos

"1984" (англ. Nineteen Eighty-Four, 1949) нь Английн зохиолч Жорж Орвеллын роман юм.

Сталины дэглэм дорх ЗХУ-ыг санагдуулам тоталитарист улсууд хуваан захирсан, ойрын үед бий болж болох дэлхий ертөнцийн аймшигт ирээдүйг зөгнөн бичсэн зохиол юм. 1984 гэдэг нь тус зохиолыг бичиж байсан үе буюу 1948 оны 4 ба 8-г нь сольж тавьсан анаграм болно.

Тус зохиол нь хүйтэн дайны үеийн өрнөдийн орнуудад маш ихээр зарагдаж, мөн Орвеллын бичсэн "Амьтдын ферм", Артур Кёстлерийн "Үд дундын харанхуй" зохиолуудын хамтаар тоталитаризмын эсрэг үзлийн туг нь болж байсан юм. Хяналтат нийгмийн аюултай байдлын тухай өгүүлсэн тус зохиолын өгүүлэмж нь компьютер ашиглан хүмүүсийн хувийн мэдээллийг хянах систем ашиглагдаж буй өнөө цаг үед ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ.

1998 онд Рандом хаусын Орчин үеийн номын сангаас шалгаруулсан "Англи хэлээрх 20-р зууны шилдэг 100 роман", 2002 онд Норвегийн Номын Клубаас зарласан "Бүх үеийн шилдэг 100 зохиол"-ын нэгэнд багтсан

Номын хэсгээс

Дөрөвдүгээр сарын нэгэн цэлмэг хүйтэн өдөр, цагийн зүү арван гурван цагийг зааж байлаа. Уинстон Смит хүйтэн салхинд цээжээ цохиулахгүй гэж толгойгоо бөхийлгөн явсаар Виктори хэмээх орон сууцны байшингийн шилэн хаалгаар хурдан алхан орсон боловч араасаа хуйларсан тоосыг хааж чадсангүй.

Байшингийн хонгилд чанасан байцаа, хуучирсан дэвсгэрэнцрийн эвгүй үнэр ханхалж байшингийн дотор гэхэд дэндүү томдмоор өнгөт зурагтай самбарыг хонгилын нөгөө үзүүрийн хананд хадсан харагдана. Дөчин тав эргэм настай, шигүү тас хар сахалтай, нэгэн эрийн ширүүн харцтай нэг метр гаруй өргөн том нүүрний зургийг энэхүү самбар дээр зуржээ. Цахилгаан шат азтай үед ч ховорхон ажилладаг тэгээд ч одоо Үзэн ядах долоо хоногт бэлтгэх ажлын хүрээнд цахилгааныг өдрийн гэгээтэй цагаар тасалсан болохоор цахилгаан шатаар явах гэж бодсоны ч хэрэггүй болохоор Смит шатаар дээшээ алхав. Гучин есөн настай Смит баруун хөлийнхөө шагайн дээхэн талд хөлийн булчингийн шархтай тул долдугаар давхарт байдаг байр руугаа явах замдаа үе үе амарсаар аажуухан дээшилж байв. Давхар бүрийн шатны тавцан дээр цахилгаан шатны хаалганы өөдөөс харуулан нөгөөх нэгэн эрийн лут том нүүр бүхий самбар байрлуулжээ. Тэр эрийн нүдний харц нь таныг хаашаа ч явсан дагалдан гүйж байхаар зургийг зурсан аж. Зургийн дор ИХ АХ ЧАМАЙГ ХАРЖ БАЙНА гэсэн бичиг хаджээ.

 

Хэлбэр EPUB

Гар утас болон компьютер дээр унших зориулалттай дагалдах программ апп уудыг хавсаргав. 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 1000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 1000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.