Гэсэр тууж

Контент ID 3259
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.3 MB
Оруулсан bebnos

Гэсэр хааны тууж (төвөд. གེ་སར་རྒྱལ་པོ) нь нийтийн тооллын өмнөх 100-300-д оны үеэс VI зууны хооронд үүсч, XII зуун гэхэд улам боловсронгуй болсон, Төвөд, Монгол, Буриад, Цагаан Монгол зэрэг төв Азийн олон ард тvмний дотор өргөн дэлгэрсэн тууль юм. Гэсэрийг Жангар, Монголын нууц товчоо зохиолуудын хамт Монголчуудын эртний утга зохиолын гурван оргил гэдэг.

Үүссэн цагаасаа хойш олон үндэстэнд тархсан ба одоо ч Төвөд, Өвөр Монгол, Хөх нуурт хайлагдаж буй дэлхий дээрхи хамгийн урт амьд тууль юм. Олон үндэстэнд тархсаныхаа хувьд үндэстэн бүрийн онцлогийг шингээсэн олон янзын хувилбартай.

Гэсэр нь цар хэмжээний хувьд их том урт тууль юм. Өнөө үед эмхтгэгдсэн байдлаас үзвэл, Төвөд үндэстний хувилбар нь л гэхэд нийт 120 гаруй бүлэг, сая гаруй мөр шүлэг, хорин сая гаруй үгтэй юм. Бүлэг, мөр, үгийн тоо нь эртний Вавилоны Гильгамешийн туульс, Грекийн Илиада, Одиссей, Энэтхэгийн Рамаяана, Махабхарата зэрэг дэлхийн нэрт таван туулийн нийлбэрээс ч их байдаг юм.

Гэсэр гэдэг нэр нь Төвөдөөр Гэсэр (Ge sar) гэсэн үгний Монгол дуудлага болно. Гэсар гэж Төвөдөөр цэцгийн туурцгийн нэр болно. Түүхэнд үзвэл Гэсэр хүүхэд байхдаа Госрай буюу Монголоор орчуулбал Ухаант агь нэртэй байгаад хожим Гэсэр нэртэй болжээ. Тэгээд түүхэнд Госыло нэрээр тэмдэглэгдсэн байна. Гэсэр хааныг Гэсар нэртэй болоход Ромын Цезарийн тухай домог ч нөлөөлсөн байж болно. Төвөдийн түүхэн зохиол домогт хааяа Хром Кесар (Khrom Kesar) гэдэг нэр үзэгддэг юм. Хром гэдэг нь эртний Италийн Ром хотын араб дуудлага юм гэдэг.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.