С.Л. Кузьмин-Нууц Түвд Орон

Контент ID 3276
Ангилал Ном сурах бичиг
Хэл Англи
Файлын тоо 3
Хэмжээ 32.5 MB
Оруулсан bebnos

Өмнөтгөл

Түвд бол өнөөг хүртэл манай гаригийн хамгийн нууцлагдмал газар нутгийн нэг хэвээр байна. Түвдчүүдийн түүх, шашин, зан заншилд өөр соёл иргэншлийн хүнд амархан ойлгогдохооргүй тийм олон зүйл бий. Тус орны олон зуун жилийн тусгаарлагдмал байдал, түүний улс төрийн систем, олон улсын харилцааны өвөрмөц онцлогоос болж, харин сүүлийн хэдэн арван жилд бас хятадын суртал нэвтрүүлгийн улмаас түвдийн түүхийн зарим талуудын тухай олон зүйл тодорхой бус байна. Хэрэв Түвд ямагт Хятадын салшгүй хэсэг байсан юм бол яагаад одоо Хятад шиг болоогүй юм бэ? Түвдчүүдийн байнгын тэмцэл хөдөлгөөн юу вэ – салан тусгаарлах үзэл үү, аль эсвэл үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн үү?

Манай оронд Октябрын хувьсгалаас хойш Түвдийн сүүлийн хагас зуун жилийн үйл явдлуудыг мэдээлэх явдал хэд хэдэн үе шат дамжиж иржээ. Эхлээд тэнд Хятадын Коммунист Намын хийж буй ажлыг ямар ч эргэлзээгүй магтан дуулж, түүнийг эсэргүүцэгчдийн бүх үйлдлийг империализмын өдөөн хатгалага хэмээн тайлбарлаж байлаа. Дараа нь Н.С. Хрущевийн үед БНХАУ-тай харилцаа муудсанаас хойш шүүмжлэлийн үе эхэлсэн билээ. Маогийнхан «марксизмыг мушгин гуйвуулж» байгаад гол үндсэн анхаарал хандуулах болов. Гэхдээ зарим бүтээл түүхийн үнэт мэдээллийн эх сурвалж болсон юм.

ЗСБНХУ, БНХАУ-ын харилцаа хэвийн болох үед олон ургалч үзэл бий болов. Орост Мао Зедун болон хятадын шинэчлэгчдийг бишрэн магтахаас эхлээд хүний эрх хамгаалах үзэл бодлын үүднээс тэднийг няцаах хүртэлх янз бүрийн үзэл бодол гарч ирэв. Сүүлийн үед энэ чиг хандлага хүчээ авч, алагчлахгүй үзэх хандлага улам бага болж байна. «Зогсонги» үеийн нийтлэл ч ховор үзэгдэл болжээ. Энэ нь цаг үеийн хувьд Түвдийн тухай суртал нэвтрүүлгийг ялангуяа хилийн чанадад хүчтэй болгохоор БНХАУ-д шийдвэрлэсэнтэй давхцаж байгаа юм. 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.