Майн Рид ОЦЕОЛА БААТАР

Контент ID 3283
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.6 MB
Оруулсан bebnos

ОРШИЛ

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн (1818-1883) “Зоригт анчин багачууд”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Зоригт анчин бүсгүй” зэрэг олон сайхан бүтээлтэй манай уншигчид эртнээс танил билээ.

Ирланд нутгийн хүү Майн Рид английн байлдан дагуулагчдын эсрэг удтал тэмцсэн ард түмнийхээ нэг адил эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэгчдийн хайрлн хүндэтгэж чаддаг байжээ. Майн Рид их зохиолч байсан төдийгүй дарлагдсан ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө явуулсан тэмцэлд идэвхтэй оролцож, Евроын 1848, 1849 оны хувьсгалыг талархан дэмжиж байв. 1840 онд Америкийн Нэгдсэн Улсад очиж сэтгүүлчээр ажиллан, америк-мексикийн дайнд оролцож байсан ба 1849 онд Унгарын ард түмний тэмцэлд оролцохоор Европ буцаж очжээ.

Майн Рид зохиолдоо адал сонин явдлыг Америкийн дарлагдсан ард түмнүүдийн зовлон зүдгүүр, шантаршгүй тэмцэл, боолчлолыг эсэргүүцсэн үзэл санаатай гайхамшигтайгаар хослон үзүүлсэн байдаг “Оцеола баатар” хэмээх эл номдлоо Европын колоничлогчидтой гурван зуу гаруй жилийн турш индианчуудын язуулсан амль хайргүй, шударга, баатарлаг тэмцлийн эмгэнэлт үр дүнг харамсан өгүүлжээ. Семинол овгийн удирдагч Оцеолын яруу сайхан дүрд эрх чөлөөг эрхэмлэгч чин зоригт индиан ард түмний хүсэл эрмэлзэл нэвт шингэсэн байдаг юм.

Энэ зохиолд Америк тивийн үржил шимт баян тансаг Флорида нутгийн уугуул хүн ам болох Семинол овгийн индианчуудыг эх орноос нь зайлуулж, “индианы нутаг” гэгч өрнөдийн цөл газар руу хөөж газар орныг нь булаан авахаар АНУ-ын засгийн газар элдэв арга заль хэрэглэж, давуу хүчээрээ далайлган сүрдүүлж байвч индианы ард түмний хатан зоригийг нугалж чадаагүй, тэд өлгий нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тулалдаад аргагүйн эрхэнд хүчинд автан өрнө зүг одсон эмгэнэлт түүнийг дүрслэн гаргажээ.

Шударга чигч, хүнлэг, мятаршгүй

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.