Жек Лондон Саран Хөндий

Контент ID 3287
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.2 MB
Оруулсан bebnos

Нэгдүгээр бүлэг

- Саксон, чи надтай хамт яв л даа. “Тоосогчдын клубт” очсон ч яадаг юм тийм ээ? Тэнд миний танилууд тааралдана, чинийх ч ирэх байлгүй. Ол Вистын найрал хөгжим гэж нэг сайхан юм бий. Гайхмаар сайхны нь чи андахгүй. Бүжиглэхээс ч буцахгүй шүү дээ.

- Бүсгүй, хариу хэлэх гэтэл тэртээ тэнд цаашаа хараад ажиллаж байсан нэг бөгтөрдүү, эв хавгүй бэгцгэр, хижээл авгай гэнэт салгалан арвалзаж.

- Бурхан минь! Ээ, бурхан минь! хэмээн дуу тавин шархадсан араатан мэт тал тал тийш догшин харцаар ширтэлхийлэв.

Халуун усны газар шиг тэг бүгчим том өрөөнд олон арван индүүч нэг дор ажиллах агаад шард гэх индүүнийнх нь ул дороос чийгтэй даавууны халуун уур пур - пур савсан саяхан шохойдсон ханан дээр зузаан тунадас болон хөлөрнө. Хижээл авгайтай хамт зогсоо зайгүй индүүдэх охид, авгайчуул хашгирах дуунаар ийш тийш харж гарынхаа хурдан хөдөлгөөний хэмийг өөрийн эрхгүй алдав. Нимгэн цардмал хувцас индүүддэг ажилчид хөлсөө хийснээрээ авдаг болохоор энэ нь тэдний ажлын хөлсөнд муугаар нөлөөлж болох байв.

Нөгөө авгай сая л биеэ барьж индүүгээ шүүрэн аваад банзан дээр дэлгэн тавьсан нимгэнээс нимгэн цамцыг хурдан хурдан индүүдэж гарлаа.

-Дахиад л өнөөх нь хөлдөв үү гэж бодлоо шүү гэж Саксон хэлэв.

-Юу гэсэн хэл вэ? Ийм настай тийм том хүүхэдтэй хүн хэцүү байлгүй яах вэ дээ! гэж тэр хүүхэн хуниастай нэхмэл дотуур хувцасыг халуун индүүгээр шаржигнатал индүүдэх зуураа хэлэв.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.