С.Эрдэнэ Шилмэл Өгүүлэгүүд

Контент ID 3292
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.3 MB
Оруулсан bebnos

.Болж л байна.  Өвгөцүүлийн  дүрийг харуулсан  сүүлчийн гурван өгүүллэгийг би зориуд  нэг эгнээнд тавьж байгаа бөгөөд бүр эрт бичсэн «Диваажинд хүргэх оньс» гэдэг бяцхан өгүүллэгтэй нийлээд эдгээр нь монгол ардынхаа зан байдлыг муугүй буюу зүгээр уянгалахаасаа арай бүдүүн хадуунаар харуулахад илүү таарсан шиг санагдана. Ингэхээр  миний бүтээлийн төдий л ил тод болж чадаагүй сайн гэмээр нэг тал нь нөгөө дийлэнх муу талдаа дарагдаж  байж магадгүй юм, Ер нь ч би утга зохиолын  хөгжлийн цаг үеийн шаардлагыг ойлгосныхоо хэрээр эрхбиш ямар нэг шинэ алхам хийхийг эрмэлзсээр өдий хүрлээ. Уран бүтээл бол юуны түрүүн эцэс төгсгөлгүй эрэл гэдгийг нэлээд эрт ухаарсан хүний хувьд цагийн эрхээр ухааны сав хомсдлоо ч гэсэн эрээд алдахын зориг мохоогүй л явнам. Сэтгэхүйн өгүүллэгийн чадвартан гэх зэргээр магтуулж ч явсан удаа бий. Гэхдээ тэр бол ганц миний ч юм биш ерөөс манай утга зохиолын хөгжлийн үр дүнд гарч ирсэн нийтлэг үзэгдэл байсан. Харин түүнийг арай соргогоор тусгаж авсан гэх юмуу сонгодог утга зохиолоос суралцаж чадсан тал байж болох юм. Оросын реалист өгүүллэг ялангуяа Чехов, Горький нарын өгүүллэгийг мөнөөхөн өд сөд ургах үедээ уншиж, ухаан бодол тэлсэн минь тэр билээ. Жараад онд зохиолчдын нэг үеийнхэн бид өгүүллэгээр уралддаг байлаа. Жишээ нь С. Дашдооров нэг сайн өгүүллэг хэвлүүлвэл Д. Мягмар юм уу би түүнээс муугүй өгүүллэг бичнэ гэж зүтгэх жишээтэй. Бүтээлч атаархал гэж болмоор нэг тийм зав бидэнд байсан юм. Түүний хажуугаар бас маргаж ч чаддаг байлаа. Жишээ нь Ч. Лодойдамба, Ш. Гаадамба нар Д. Нацагдоржийн «Ламбугайн нулимс» өгүүллэгийн талаар сүрхий маргаж бид ч түүнд нь татагдан орж байв. 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.