Ф. Скотт Фицжеральд-Бенжамин Баттоны хачирхалтай түүх

Контент ID 3302
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.1 MB
Оруулсан bebnos

Эртний үеийн нэгэн адил 1860 онд гэртээ хүүхдээ төрүүлэх нь жирийн үзэгдэл байлаа. Өнөө үед анагаах ухааны хандлагын дагуу хүүхдийн анхны уйлах дуу мэдээ алдуулагчийн үнэр ханхалсан эмнэлэгийн өрөөнд сонсогдох ёстой болсон ба болж өгвөл тусгай өрөөнд төрөхийг илүүд үзэцгээх болжээ.

Энэхүү хэв маяг дэлгэрэхээс даруй тавин жилийн өмнө буюу 1860 оны зуны нэг өдөр залуу ноён болон хатагтай Баттон нарын шийдсэнээр тэдний анхны хүүхэд эмнэлэгт төрөх ёстой байлаа.Дээрх үйл явдал одоо миний бичиж тэмдэглэн цаасан дээр буулгах гэж буй хэний ч мэдэхгүй гайхалтай түүхтэй холбоотой юм.Би танд юу тохиолдсоныг ярих болно, харин та бүхэн өөрсдөө шүүгээрэй.
Рожер Баттоныхан Балтиморт санхүүгийн хувьд болон олон нийтийн дунд атаархмаар сайхан байр суурийг олж авчээ. Тэдний гэр бүлийнхэн өмнө зүгийн бүх хүмүүсийн мэдэх “This Family and That Family” компанитай холбоотой бөгөөд энэ нь тэдэнд дээдсийн хүрээлэнгийн гишүүнд багтах эрхийг олгодог байв. Ноён Баттоны сэтгэл тун их хөөрсөн байлаа. Тэр шинээр мэндлэх гэж буй хүүхэд нь эрэгтэй хүүхэд байна гэдэгт найдаж байсан бөгөөд хүүгээ өөрийнх нь сурч байх дөрвөн жилийн хугацаанд Кафф хэмээх хоч нэрээр нь хүмүүс дууддаг байсан Коннектикутын Иел Коллежид явуулна гэж төлөвлөж байв.
Есөн сарын тэр өглөө Ноён Баттон 6 цагт эртлэн босч хувцаслан, үнэт цааснуудаа цэгцлээд, өнгөрсөн шөнө нэгэн шинэ амьдрал төрсөн эсэхийг шалгахаар Балтиморын гудамжаар эмнэлэг рүү яаран явав

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.