SketchUp Pro нь үйлдэл, хүчин чадлаа алдалгүйгээр хэрэглэхэд хамгийн хялбар, ойлгомжтой байж чаддаг 3D загварчлалын програм юм. Та энгийн зураас, дүрс зурахаас эхлээд тэдгээрийгээ татаж түлхэх замаар 3D хэлбэрт оруулж, хүссэнээрээ сунгаж, хувилж, эргүүлж, будах боломжтой.
Ажлын зураг бэлтгэх (LayOut) 3D загвараа хэмжээс, тайлбар, шугамын өргөн зэргийг нь тохируулан албан ёсны 2D зураг төсөл (drawing set) болгож болно. 3D загварт хийсэн аливаа өөрчлөлт энэхүү зураг дээр шууд автоматаар шинэчлэгдэх бөгөөд бэлэн болсон хуудсаа PDF, зураг, CAD файл хэлбэрээр экспортлох боломжтой.
Бэлэн загварын сан (3D Warehouse) Зочны өрөөний сандал эсвэл амьтны хүрээлэнгийн хирс байсан ч бүх зүйлийг тэгээс нь шинээр зурах шаардлагагүй. Дэлхийн хамгийн том үнэгүй 3D сангаас хэрэгтэй бүхнээ хайж олох, эсвэл өөрийн шилдэг бүтээлээ бусадтай хуваалцаж хадгалах боломжийг олгодог.
Гол онцлог, давуу талууд
-
3D орчинд сэтгэж, өндөр нарийвчлалтай бодит загвар бүтээхэд зориулагдсан, сурахад хамгийн хялбар хэрэгсэл.
-
Танилцуулгын баримт бичиг болон виртуал аялал (walkthrough) бэлтгэж, дурын төхөөрөмж дээр бусдад танилцуулах боломжтой.
-
Найдвартай үйлдвэрлэгчдийн бодит загваруудыг хайж олох, вектор зураг зурах ухаалаг шийдэлтэй.
Системийн шаардлага Windows 7, 8, 10, 11 үйлдлийн систем, Internet Explorer 9.0 буюу түүнээс дээш хувилбар болон .NET Framework 4.5.2 шаардагдана.