Сидни Шелдон Их гэрийн эзэгтэй

Контент ID 3267
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.5 MB
Оруулсан bebnos

Эхлэл

Кэйт

1982 он

Бүжгийн асар том танхим Кэйтийн төрсөн өдрийн баярыг тохиолдуулан ирсэн хий сүгээр дүүрэн байлаа. Тэр хий сүгүүд яс махан бие цогцостой зочдын дундуур сүлжилдэн байхыг Кэйт Блэкуэлл ажиглан, улиран өнгөрсөн өөр цаг үеээс ирсэн сүг сүнснүүд огт ажиг сэжиг аваагүй байгааь оройн гоёлын палааж, смокингтой хатагтай, эрчүүл лүгээ бүжиглэхийг харж байв. Мэн муж улсын Дарк-Харбор дахь “Хушийн гүвээ” өргөөнд хийж буй найранд зуугаад зочид хүрэлцэн иржээ. “Сүг сүнсийг эс тоолбол тэр шүү дээ” гэж Кэйт дотроо бодон инээмсэглэв.

Кэйт бие гоолиг, нуруу намхан. Ихэмсэг намба төрхтэй болхоор өндөр юм шиг харагдана. Сэргэлэн бор нүдтэй, дуулгаваргүй маягийн эрүүтэй, эрс огцом тэг бүхий нүүр царай нь нэг үзсэн хүний ой ухаанд даруй харагдаж үлдэнэ. Энэ бүхэн түүнд шотланд, голланд өвөг дээдсээс нь уламжлан иржээ. Урьдын цагт мөрөн дээгүүр нь намиран унждаг асан буржгар хүрэн үс нь одоо нэгэнт бууралтсан байна. Зааны ясан өнгөтэй хилэн палаажны тодруулан сүүдэртүүлэх арьс нь аливаа настай хүнийхтэй адил тунгалаг юм шиг харагдана.

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.