Анне Франк Залуу охины өдрийн тэмдэглэл

Контент ID 3329
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.5 MB
Оруулсан bebnos

Асар богинохон хугацаанд ч утга төгөлдөр амьдарч болохыг харуулж чадсан охин бол 15 насандаа нацист Германы хорих лагерьт нас барсан Анне Франк хэмээх еврей охин юм.Түүний бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэл нь фашизмын гамшиг, дэлхийн хоёрдугаар дайны үеэр еврейчүүдийн туулсан зовлон, амьдрах хүсэл тэмүүллийн гайхамшигт гэрч болон үлдсэн юм. Аннегийн өдрийн тэмдэглэлийг Америкийн ахлах сургуулийн сурагчдын заавал унших номын жагсаалтад оруулж биелээгүй хүсэл мөрөөдөл, амьдралыгтаних, өөрийгөө олохыг хүссэн охины чин хүслийн үгийг сая сая хүүхдүүд уншсаар байна.

Аннелис Марие буюу Анне Франк 1929 оны 6-р сарын 12-нд Германы Франкфурт хотод Отто Франк, Эдит Франк нарын бага охин болон төржээ. Тэдний ууган охин Маргот нь Аннегаас гурван насаар эгчмэд байв.Франкийнх жүүдүүдийг ялгаварлан гадуурхдаггүй бүсэд амьдарч байсан тул Аннегийн бага нас нь католик, лютеран, иудей шүтлэгт үеийнхнийхээ дунд аз жаргалтай сайхан өнгөрч байсан юм.Франкийнх ч иудейн уламжлалт ёс заншлыг төдийлөн хатуу баримталдаггүй айл байжээ...

Ирээдүйд агуу зохиолч болохыг хүсэн мөрөөдөж явсан Анне охин үргэлжийн 15 насандаа мөнхрөн үлдэж, бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлийг нь сая сая хүүхдүүд уншиж, түүний тухай бүрэн хэмжээний хоёр кино бүтээж, мянга мянган шүтэн бишрэгчид нь энэ охины тухай эссе, сэтгэгдлээ бичсээр байна.

Ингээд «Анне Франкийн өдрийн тэмдэглэл»-ийг таалан уншина уу.

 

 

1920-оод оны сүүлч. Германы Франкфурд бол эртний түүхтэй, хөгшин Европын нэр хүндтэй хотуудын нэг билээ. Энд амьдраад багагүй хугацааг өнгөрөөсөн ноён Отто Франк, хатагтай Эдит Франк нар хоёр дахь хүүхдээ хүлээж байлаа. Том охин Маргот Франк гурван настай тул энэ тэрийг шулганан, дүүтэй болох өдрөө өөрийн бяцхан ухаандаа цаг хугацаанаас гуйна. Ноён Отто Франкын гэр бүл еврейчүүд байсан ч тэд Иудейн шашны хатуу ёсыг баримталдаггүй, зөвхөн сэтгэл зүрхэн дотроо бурханд залбирч чаддаг, чөлөөт, ардчилсан үзэлтэй хүмүүс байв.

 

 

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.