Д.Энхболд КАЗИНОГ НОМХОТГОСОН ТҮҮХ

Контент ID 3263
Ангилал Ном сурах бичиг
Хэл Англи
Файлын тоо 3
Хэмжээ 32.2 MB
Оруулсан bebnos

НЭГ

Баасан гарагийн орой Оакланд хотод бороо орлоо. Энэ бол эндхийн байнгын оршин суугчдад ердийн үзэгдэл байх л да. Харин надад ер бусын сонин санагдав. 2-р сар дөнгөж л эхэлж байсан энэ үед мана Монгол нутагт цельсийн -30 хэм хүртэл хүйтэн байдаг.

Тэр өглөө ажилдаа явахаар гэрээс гарч ирэхэд надад онцгой сайхан мэдрэмж төрсөн юм. Би ямар нэг агуу хувь тавилан өөдөө хөл тавьж байх шиг ер бусын цовоо цолгиун, бие нэг л хөнгөн, гүймээр ч шиг, зөрж өнгөрөх хүмүүстэй бүгдтэй нь мэндэлмээр ч шиг, тэр ч бүү хэл тэртээх гудамжны үзүүрт явж байгаа хүний араас хар хурдаараа гүйж очоод

- Танд юугаар туслах вэ гэж асуумаар ч шиг санагдаж байлаа.

Гэвч би сэтгэл дотроо инээмсэглэснээр л энэ бүх сэтгэгдэлээ цэг тавьж ажил руугаа очихоор автобусанд суулаа. Миний ажил энэ ертөнцийн хамгийн хялбархан ажил л да. Пиццаны газрын Энэтхэг эзэн маань надад 500 ширхэг купон /пиццаны реклам/ өгмөгц би түүнийг нь олон дахин хохисоор байгаад бараг бүх хүнтэй нь танил болчихсон өнөөх л хэдэн гудамжныхаа байшингуудын үүдэнд өлгөчихөөд ирж эзэнтэй тооцоо нийлж 25 доллар халаасалснаар ажил маань дуусна. Энэ өдөр бүрхэг, чийглэг сэрүүхэн тэгээд ч би их л хөнгөн шингэн баяр хөөртэй байсан болохоор ажлаа төвөггүйхэн хийчихээд ирж эзэнтэйгээ тооцоо хийх гэсэн чинь хэрэг мандлаа. Эзэнд маань мөнгө байхгүй гэнэ. Даваа гарагт мөнгөтэй болмогцоо 2 өдрийн цалинг чинь нийлүүлээд өгчихөе гэсэн тайлбарыг нь би "ойлгосонгүй".

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.