Роберт Шекли Зөгнөлт өгүүллэгүүд

Контент ID 3289
Ангилал Ном сурах бичиг
Хэл Монгол
Файлын тоо 3
Хэмжээ 32.2 MB
Оруулсан bebnos

Экспедицийн гишүүд Регул-V гараг дээр хөлгөө амжилттай газардуулж, отогоо байгуулаад Макс гэж нэр өгсөн ХСР-22-0134 загварын хил сахигч роботоо асаав. Энэ робот нь экспедицийн явцад хаа нэгтээ харь гарагийн хүнтэй тулбал тэднийг отогт нэвтрэхээс хамгаалах зориулалттай хоёр хөл бүхий механизм бөгөөд хүний яриаг ойлгон ажилладаг. Уг нь Макс анхандаа бол зааврын дагуу ган саарал өнгөтэй байсан ч эцэс төгсгөлгүй урт нислэгийн үеэр өнгийг нь цагаан цэнхэр болгоод будчихсан байлаа. Макс метр хорин санти өндөртэй байсан болохоор экспедицийн гишүүд түүнийг ухаалаг, сайхан сэтгэлтэй төмөр хүн, “Маргад эрдэнэ хотын илбэчин”-ий Төмөр Түлээчний жижигхэн хувилбар, төмөр одой гээд бүр итгэчихсэн байв.

Мэдээж тэд төөрөлдөж байсан юм. Тэдний робот нь өөрт нь бодож олсон тэр олон чанаруудаас нэгийг нь ч агуулаагүй байв. ХСР-22-0134 бол хадагч машинаас илүүгүй ухамсартай, боловсруулагч шугамнаас илүүгүй сайхан сэтгэлтэй байлаа. Ёс суртахууны хувьд түүнийг эргэгч гол, эсвэл радио хүлээн авагчтай харьцуулж болно уу гэхээс хүнтэй бол яагаад ч болохгүй.

Улаан нүдтэй, зөөлөн цайвар цэнхэр өнгөтэй Макс бүх л электрон мэдрэмжүүдээ хамгийн дээд чадлаар нь ажиллуулан нүдэнд үл үзэгдэгч хилийн дагуу тасралтгүй тойрон явж харагдана. Тийрэлтэт нисдэг тэргээр гарагийг судлахаар ниссэн ахмад Битти, дэслэгч Жеймс хоёр долоо хоног орчим отогтоо ирэхгүй байв. Дэслэгч Холлорен үлдсэн төхөөрөмжүүдээ сахихаар отогтоо үлдсэн байлаа.

Холлорен бол торх шиг цээж, майга хөлтэй, намхан пагдгар эр. Тэрээр хөгжилтэй, сэвхтэй, хал үзсэн, сэргэлэн эр бөгөөд нүүр улаймаар үг хэлэх дуртай нэгэн. Мань эр өглөөний хоолоо идчихээд нисдэг тэрэгтэй хуваарь ёсоор холбоо барьсны дараа эвхд

Хэтэвчнээс төлөх (Үнэ 3000 төг)
  • Нэг удаа таталт хийхэд таны хэтэвчнээс 3000 төг хасагдана.
  • Төлбөр хийгдсэнээс хойш 24 цагийн дотор контентын харгалзах файлыг 8 удаагийн оролдлогоор татаж авах ёстой ба хугацаа хэтэрсэн болон 8 аас дээш удаа амжилтгүй оролдлого хийсэн тохиолдолд татаж авах боломжгүй болохыг анхаарна уу.